Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Япон хөгшчүүд шоронд санаатай орох нь нэмэгджээ
6 жил өмнө   880
Япон бол дэлхийн хамгийн их хөгширсөн үндэстэн. Хүн амын дөрөвний нэгээс илүү хэсэг нь 65 ба түүнээс дээш настай.
 
Хүн амын хөгшрөлт нь Японы эдийн засагт дарамт болж эхлээд байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нэгэн хачин үзэгдэл ажиглагдах болсон нь Японы өндөр настнууд жижиг гэмт хэрэг санаатай үйлдэн шоронд орох болсон явдал юм.
 
Өндөр настнуудын өдүүлсэн гэмт хэргийн өсөлт бусад насны бүлгийнхнээс илүү хурдтай нэмэгдэж, сүүлийн 20 жилийн дотор дөрөв дахин өссөн байна.
 
Шоронгийн хоригдлуудын таван хүн тутмын нэг нь өндөр настан болжээ. Тэдний дотор ахмад настай 10 хоригдол эмэгтэй тутмын 9 нь дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр хоригдсон байна.
 
Харж хандах хүнгүй өндөр настнууд олширсонтой энэ үзэгдэл холбоотой гэнэ. 1985-2015 оны хооронд гэртээ ганцаараа амьдардаг өндөр настны тоо 600 хувь өссөн байна. Дэлгүүрээс хулгай хийгсдийн тал нь гэртээ ганцаараа амьдардаг байгаа юм. Мөн засгийн газрын тоо баримтаас үзвэл ахмадуудын 40 хувь нь ямар ч гэр бүлгүй, эсвэл тэдэнтэйгээ холбоогүй амьдардаг гэжээ.
 
Ахмадууд шоронд байхдаа тун сэтгэл өөдрөг, ганцаардалгүй, нийгэм дотор амьд харилцаанд байдаг нь таалагддаг гэнэ. Мөн шоронд амьдрах зардал нь наранд халамж үйлчилгээ авч амьдрахаас хамаагүй хямд.
 
Бусад улс оронд, тухайлбал АНУ-д нийгмийн халамж үйлчилгээ авч чаддаггүй хүмүүс шоронд санаатай орох үзэгдэл байдаг. Гэхдээ Японы өндөр настнуудын асуудал эрх баригчдын санааг зовоох хэмжээнд байгаа юм.
 
Санаатай шоронд хоригдох явдалтай тэмцэхийн тулд засгийн газар эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах арга хэмжээг авч байгаа ч үр дүн харагдахад эрт байгаа гэнэ.
 
 
 
Эх сурвалж: Business Insider
Япон хөгшчүүд шоронд санаатай орох нь нэмэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0