Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
2040 он гэхэд хүмүүс махыг бараг хэрэглэхээ болино
5 жил өмнө   538
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
AT Kearney гэх олон улсын судалгааны байгууллага нэгэн сонирхолтой судалгааг хийсэн бөгөөд 2040 он гэхэд хүмүүсийн дийлэнх нь амьтны гаралтай махнаас татгалзана гэсэн үр дүнд хүрчээ. Энэ талаар “Guardian” сэтгүүл нийтэлсэн байна. Уг судалгаанд тооцоолсноор, тэр үед бүх махны 60 хувийг шинжлэх ухааны аргаар ургуулж, эсвэл мах шиг амтагддаг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр орлуулдаг болох гэнэ.
 
Судалгаанд бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон махыг үйлдвэрлэх явцад байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлдөг, махны зориулалтаар тэжээдэг амьтад ямар их зэрлэг балмад үйлдлийн золиос болдог талаар мөн онцолсон байна.
 
Уламжлалт мал аж ахуй жилд олон тэрбум амьтан үржүүлж түүгээрээ нэг их наяд орчим ам.долларын ашиг олдог байна.
 
Ургамлын гаралтай материалаар мах орлуулагч үйлдвэрлэдэг компаниудын тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Үүнээс гадна махыг орлуулах өөр нэгэн технологийг эрдэмтэд хөгжүүлж байгаа нь махны эсийг лабораторид ургуулах. Энэ шинэ технологи нь хараахан бодит үйл хэрэг болоогүй байгаа ч ургамлын гаралтай махтай харьцуулахад жинхэнэ махны үнэр, амтыг илүү бодит мэдрүүлэх боломжтой гэдгийг технологийг хөгжүүлж буй эрдэмтэд ам бардам хэлж байгаа юм.
 
Эх сурвалж:GUARDIAN
 
2040 он гэхэд хүмүүс махыг бараг хэрэглэхээ болино
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0