Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Трамп: Лондон хотын дарга бол үндэстний гутамшиг
5 жил өмнө   442
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лондон хотын дарга Садик Ханыг дахин шүүмжилж, түүнийг “үндэстний гутамшиг” хэмээн нэрлэжээ. Трамп үүнийгээ “Ганцхан хоногийн дотор Лондон хотын гудамжинд гурван хүн амиа алдаж, гурван хүн шархадлаа” хэмээн тайлбарласан байна.
 
АНУ-ын Төрийн тэргүүн өнгөрсөн бямба гаригт энэ долоо хоногийн амралтын өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн талаар сэтгүүлч Кэти Хопкиний жиргэсэн жиргээг дахин жиргэжээ. Тэрбээр “Лондон хот яаралтай шинэ захирагчтай болох шаардлагатай. Хан! Энэ бол сүйрэл. Бүх зүйл улам дордох болно” хэмээн нэмж бичжээ. Хэдэн цагийн дараа Трамп “Лондон хотыг устгаж буй Хан бол үндэстний гутамшиг” хэмээн жиргэсэн байна.
 
Садик Ханы төлөөлөгч “Хотын дарга хохирогчдын гэр бүлтэй уулзаж яваа тул иймэрхүү жиргээнүүдэд хариулах цаг зав байхгүй” гэжээ. Хэсэг хугацааны дараа Хан "Манай хотод харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн гэмт хэрэг гараагүй. Миний хувьд Лондон хотын аюулгүй байдлаас илүү чухал зүйл гэж үгүй” хэмээн жиргэсэн байна.
 
Эх сурвалж: ВВС
Трамп: Лондон хотын дарга бол үндэстний гутамшиг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0