Цөөн үгээр:
  • 13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ
Трамп Путинд баяр хүргэжээ
6 жил өмнө   747
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, утсаар ярьсан тухай өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүнчлэн, Доналд Трамп ойрын хугацаанд Путинтэй биечлэн уулзаж,  Украин, Хойд Солонгосын цөмийн болон химийн зэвсэгтэй холбоотой  хэд хэдэн асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа гэв. Мөн мэдэгдэлдээ, ОХУ-ын зэвсэглэлийн хүч хэдий нэмэгдсэн ч АНУ-тай эн зэрэгцэхийг ямар ч улсад зөвшөөрөхгүй, бид дэлхийн хамгийн хүчирхэг армитай улсын байр сууриа ямагт хадгалж үлдэх болно хэмээн өгүүлжээ.
 
Түүний Путинд баяр хүргэсэн явдал нь олон улсын хэвлэлүүд болон Конгрессын гишүүдийг шоконд оруулаад байна. Учир нь, өнгөрсөн долоо хоногт Салисбури хотод гарсан  Оросын экс тагнуулчийн халдлагын хэргийн улмаас Европ, Их Британийн холбоотон улсууд ОХУ-ын эсрэг хүчтэй хориг тавьж, АНУ ч нэгдэхээ илэрхийлээд байсан юм. Трамп мэдэгдэлдээ Салисбури хотод болсон халдлагын тухай нэг ч үг дурдаагүй аж. Германы Канцлер Ангела Меркэль, Францын Эммануэл Макрон нар мөн мэндчилгээ дэвшүүлсэн ч Салисбүри хотын халдлагын асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлага тавьсан юм.
 
Мөн одоогоор Путиний ялалтад БНХАУ, Венесуэль, Болив, Монгол, БНАСАУ гэх мэт хуучин зөвлөлтийн нөхөрлөлд багтаж байсан улсууд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлээд байгаа юм. Харин Их Британи улсын холбоотон нэг ч гишүүн орон мэнд хүргээгүй байна. Хоёр улсын харилцаа хурцадмал байдалд орсон бөгөөд ОХУ-ын 23 дипломат төлөөлөгчийг Английн газар нутгаас албадан гаргасан бол үүний хариуд Москвагаас энэ амралтын өдрүүдэд мөн адил 23 төлөөлөгчийг нутаг буцаах шийдвэр баталсан билээ.
 
Нөгөө талд Трампийн мэдэгдэлд Конгрессын гишүүд дургүйцлээ илэрхийлжээ. Тухайлбал, Сенатч Жон Маккайн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Худал хуурмагаар дүүрч, иргэдийн чөлөөтэй сонголт хийх эрхийг хулгайлж буй дарангуйлагчид чөлөөт нийгэмд АНУ-ын төрийн тэргүүн мэндчилгээ хүргэх  ёсгүй. Энэ нь сонгох эрхээ эдэлж чадахгүй  байгаа сая, сая иргэдийг доромжилж буй хэрэг” гэж бичжээ.
 
Эх сурвалж: СNN, RT
Трамп Путинд баяр хүргэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0