Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БНАСАУ, БНХАУ-ын Пхеньян дахь дээд уулзалт энэ сарын 20-21 ны өдрүүдэд болно
5 жил өмнө   459
БНАСАУ, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна Солонгосын хойгийн нөхцөл байдал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпины БНАСАУ дахь анхны  төрийн  айлчлалын үеэр хөндөх гол сэдэв болж байна. Энэ тухай Хятадын Коммунист намын  төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн дарга Сун Тан өнөө өглөө  хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа  үеэр мэдэгдлээ.
 
Сун Тао  энд хийсэн мэдэгдэлдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин төрийн  тэргүүний хувиар БНАСАУ-д хийх анхны айлчлалынхаа үеэр тус улсын удирдагч Ким Жон Унтай  уулзалт хэлэлцээ хийхийг онцолсон. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост энэ сарын 20, 21 ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр товлосныг ч  зарласан. Энэ нь  Хятадын нам төрийн тэргүүний  БНАСАУ д сүүлийн 14  жилд  хийж байгаа анхны  албан ёсны  айлчлал.
 
Энэхүү айлчлал нь 2 орны хооронд  дипломат харилцаа тогтоосны 70  жилийн  ойд  зориулагдаж байгаа  бөгөөд 2 улсын ирээдүйн харилцаанд онцгой чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост төрийн айлчлал хийх гэж байгаа тухай өчигдөр орой Синьхуа агентлаг  анх мэдээлсэн юм. Тус агентлаг Хятадын дарга  Умард  Солонгосын  удирдагч Ким Жон Уны  урилгаар тус улсад анхны айлчлалаа хийж байгааг онцлон мэдээлсэн юм.
 
Хятадын даргын Умард Солонгост хийх анхны айлчлалын тиухай  өнгөрсөн 1 дүгээр сараас  яригдах болсон. Тодруулбал, Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг Хятадын дарга  Ши Жиньпин Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны албан ёсны  айлчлал хийх уриалгыг нь хүлээн авсан тухай мэдээлж байсан юм.  Умардын удирдагч  Бээжин  хотноо   өнгөрсөн  1 дүгээр сарын 8-нд айлчлахдаа  ийнхүү урьсан тухай  дамжуулж байсан.
 
Үүнтэй холбоотойгоор Хятадын даргын Умард Солонгос дахь айлчлал өнгөрсөн  4 дүгээр сард болно гэсэн мэдээллийг  Өмнөд Солонгосын хэвлэлүүд дамжуулж байсныг өнөөдөр  эргэн сануулж байна.
 
А.ЦЭЛМЭН
БНАСАУ, БНХАУ-ын Пхеньян дахь дээд уулзалт энэ сарын 20-21 ны өдрүүдэд болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0