Цөөн үгээр:
  • 13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ
СТЕПЕН ХОКИНГИЙН ЧАНДРЫГ НЬЮТОН, ДАРВИНЫ ХАЖУУД ОРШООХООР БОЛЖЭЭ
6 жил өмнө   733
Нэрт физикч эрдэмтэн Степен Хокингийн чандрыг Лондоны Вестминистер сүмд Английн физикч Сэр Исаак Ньютон болон биологич эрдэмтэн Чарльз Дарвин нарын хажууд оршоохоор болжээ. Вестминистер сүмийн тэргүүн хамба Жон Холл энэ шийдвэрээ  Их Британийн эрдэмтэн Степен Хокингид үзүүлж буй зохих ёсны хүндэтгэл хэмээн тайлбарласан байна.
 
Тэрбээр мэдэгдэлдээ 'Ертөнц болон амьдралын тухай оньсого мэт олон асуултын хариуг олоход шинжлэх ухаан, шашны эрдмийг хослуулах нь маш чухал гэдэгт бид итгэдэг” гэжээ.
 
Сэр Исаак Ньютоныг Вестминистерийн сүмд 1727 онд оршуулснаас нэг зуун тавь гаруй жилийн дараа 1882 онд нэрт биологич эрдэмтэн Чарльз Дарвиныг хажууд нь оршуулсан ажээ.
 
Олон хүн энэ цаг үеийн суут эрдэмтэнд тооцдог Степен Хокинг эдгэшгүй хүнд өвчинтэй тэмцсээр онолын физикийн судалгааны ажлаараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан билээ.
 
Түүнийг 1942 онд Английн Оксфордод, физикч, одон орон судлаач Галилео Галилейн мэндэлсний 300 жилийн ойгоор мэндэлсэн гэлцдэг байна.
 
ЭХ СУРВАЛЖ: CNN
СТЕПЕН ХОКИНГИЙН ЧАНДРЫГ НЬЮТОН, ДАРВИНЫ ХАЖУУД ОРШООХООР БОЛЖЭЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0