Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт боллоо
6 жил өмнө   692

   Хойд, Өмнөд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт 1-р сарын 9-ний өдөр хилийн бүс дэх Панмунжом тосгонд эхэлсэн юм. Уулзалт хийх болсон гол шалтгаан нь ирэх сард болох Пёнчаны өвлийн олимпд Хойд Солонгосыг оролцуулах байсан ба үүнээс гадна хоёр орны харилцааг сайжруулах давхар ач холбогдолтой байв.

   Яриа хэлэлцээрийн үр дүнд Хойд Солонгосын зүгээс баг тамирчдаа оролцуулахаа мэдэгдэж, өндөр албан тушаалын хүмүүс, уран бүтээлчид, хөгжөөн дэмжигчдийг ч илгээх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Мөн олимпын наадмын үеэрх аюулгүй байдлын талаар харилцан тохиролцож урьдчилсан арга хэмжээнүүдийг авахаар болов. 

   Анх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны шинэ жилийн мэндчилгээндээ дэвшүүлсэн санааг ийнхүү ажил хэрэг болгож чадсан Өмнөдийнхөн тус наадмыг хоёр улсын энх тайван, эвлэрлийн эхлэл болно гэж найдаж байна.                                                                                                                  Эх сурвалж: BBC

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0