Шведийн алдарт H&M брэнд өнгөрөгч даваа гаригт хүүхдийн хувцасны шинэ коллекцоо танилцуулан онлайн худалдаагаа эхлүүлсэн байна. Ингэхдээ өнгөт арьст хүүхдэд “Ширэнгэн ойн хамгийн догь сармагчин” гэсэн бичигтэй цамц өмсгөн моделоо болгосон нь олны дургүйцлийг хүргэжээ.
Шүүмжлэгчдийн дунд урлаг, спортын одод ч байгаа юм. Тухайлбал сагсан бөмбөгийн өнөө цагийн нүүр царай болсон тоглогч Леброн Жеймс “Та нарын буруу. Бид тийм хүмүүс биш. Би энэ зурагнаас агуу хүч чадалтай залуухан хааныг харж байна. Африк гаралтай
Америкчууд бид хичээж, хүмүүсийн буруу гэдгийг батлан харуулах хэрэгтэй. Аливаа доромжлолын эцэст бид улам хүчирхэг болдог” гэсэн бол өмнө нь тус брэндийн сурталчилгааны ажилд оролцож байсан залуу дуучин The Weeknd “Би өглөө босоод энэ зургийг харж их цочирдлоо. Би дахиж H&M-тэй хамтарч ажиллахгүй” гэжээ.
H&M брэндийн зүгээс албан ёсоор уучлал гуйж зургийг устгасан хэдий ч олны шүүмжлэл тасрахгүй байгаа нь компаний нэр хүндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй хувьцааг ч унагаж болзошгүй байна.
H&M брэндийн сурталчилгаа асуудал дагуулав |
|