Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Маск, гар ариутгагч их хэмжээгээр нөөцөлсөн иргэнийг шийтгэнэ
5 жил өмнө   848
Коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 24 мянга 300 болж, нас барагсдын тоо 492-т хүрээд байна. Энэ цаг үед халдвараас хамгаалах гол хэрэгсэл болох амны хаалт, гар ариутгагчийн эрэлт хэрэгцээ улс орнуудад огцом нэмэгдэж, зарим улс орнуудад хомсдол үүсч, үнэ ч хөөрөгдөөд байгаа билээ.
 
Тус улсад амны хаалтны хомсдол үүсч, зарим хүмүүс бөөнөөр нь худалдан авч онлайнаар үнийг нэмж зарах гэх мэт асуудлууд үүсээд байгаа юм. Тиймээс эдгээр бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч, нөөцөлсөн иргэнийг шийтгэх журам Өмнөд Солонгос улсад өнөөдрөөс /2020.02.05/ хэрэгжиж эхэлжээ.
 
Энэхүү журмыг зөрчсөн хүнийг 50 сая воноор торгох эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох аж. Уг журам дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих юм байна. Өмнөд Солонгост өнөөдөр хоёр иргэн шинээр халдвар авсан нь тогтоогдож, нийтдээ 18 хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байна.
 
Эх сурвалж: KOREAHERALD.COM
Маск, гар ариутгагч их хэмжээгээр нөөцөлсөн иргэнийг шийтгэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0