Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дональд Трамп амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлжээ
4 жил өмнө   468
2020 оны хоёрдугаар сарын 8-нд Афганистан улсын зүүн хэсэгт орших  Нангарахар мужид болсон байлдааны ажиллагааны үеэр АНУ-ын хоёр цэрэг амь үрэгдэж, зургаан хүн шархаджээ. Хамтарсан цэргийн ажиллагаанд оролцсон цэргүүдийн хооронд буудалцаан болж энэ үеэр  АНУ-ын цэргүүдэд цохилт өгсөн байна
 
Энэ тухай "Бид одоо ч гэсэн мэдээлэл цуглуулж байгаа бөгөөд халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна" гэж АНУ-ын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Кол Леггетт мэдэгдэлдээ дурджээ. Мөн Афганистаны Батлан хамгаалах яамны төлөөлөгчид АНУ-ын багтай хамтран уг хэргийг шалгаж байгаа гэж мэдэгджээ.
 
Харин өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистанд амь үрэгдсэн хоёр цэрэгт хүндэтгэл үзүүлэхээр Делавэр дахь Довер нисэх хүчний баазад очжээ.

 

А.ЦЭЛМЭН

Дональд Трамп амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0