Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ
4 жил өмнө   479
Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Айсултан Назарбаев хар тамхинд донтсоны улмаас эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Казакстаны Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Даурен Абаев хар тамхинд донтож, эмчилгээнд хамрагдаж буй хүний талаар шүүн хэлэлцэх нь ёс зүйгүй асуудал болохыг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Назарбаевын ач хүү удаан хугацааны туршид сэтгэцэд нөлөөлөх бодисын нөлөөнд байсан аж.
 
Айсултан Назарбаев өнгөрсөн Пүрэв гаригт Их Британиас улс төрийн орогнол хүсчээ. Тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Казахстаны төр засгийн өндөрлөгүүдийн авлигын схемийн талаар мэдэж байсан тул ийм шийдвэр гаргасан" гэсэн тайлбар хийжээ. Мөн эцэг эх, гэр бүлд нь ихээхэн дарамт шахалт үзүүлж буй талаар мэдэгдсэн байна.
 
 
 
Айсултан Назарбаев “Надад Орос ба Казахстаны засгийн газрын өндөр түвшний албан тушаалтнуудын авлигын талаар ноцтой мэдээлэл байна. Би Казахстаны ард түмнээс хулгайлсан хэдэн тэрбум долларын тухай ярьж байна" гэж бичжээ.
 
Өдгөө 29 настай, бизнес эрхлэгч түүний хэлснээр, бүх зүйл хийн гэрээтэй холбоотой аж. Эрх мэдэлтнүүд эндээс жилд 1.5 тэрбум ам.долларын ашиг олдог бөгөөд мөнгөө Сингапурт байршуулж, улмаар түүнийгээ хувааж авдаг талаар мэдээлсэн байна.
 
Айсултан Назарбаев өмнө нь буюу 2017 оны нэгдүгээр сард Казахстаны нөхцөл байдлын талаар шуугиан тарьсан пост нийтлэж байжээ. Саяхан тэрбээр өөрийг нь хөнөөхийг оролдсон талаар мэдээлсэн байна.
 
Эх сурвалж: RAMBLER.RU
Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0