Өмнөд Солонгосын Сөүл хотын засаг захиргаа Шинчонжи сүмийн цуглааны 12 удирдагчийг хүн амины хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорын газарт өгсөн байна. Тэднийг халдварт өвчний тархалтыг хянах тухай хуулийг зөрчиж, хүний амь нас үрэгдэхэд хүргэсэн хэмээн үзэж байгаа юм.
Халдвар Тэгү хотын католик сүмийн итгэгч нараас илэрч, улс орон даяар тархсан билээ. Сүмийн удирдагчдыг цуглаанд ирдэг хүмүүсийн нэр, хаяг гэх мэт мэдээллийг нууцалсан нь халдвар дэгдэх шалтгаан болсон хэмээн буруутгаж байна.
Энэ үйл явдлын улмаас тус шашны бүлэгт улс даяараа эгдүүцэж дургүйцэх хандлага нэмэгдэж байгаа аж.
А.ЦЭЛМЭН
Солонгосын сүмийн удирдагчдыг хүн амины хэрэгт буруутгажээ |
|