Солонгос дахь Монголчууд “Корона зогс 1:1” хөдөлгөөн өрнүүлж байгаа талаар Солонгос Улсын хэвлэл мэдээллээр онцолжээ.
Мэдээлэлд дурьдсанаар,“Корона зогс 1:1” хөдөлгөөн нь “Нэг хүн 10.000 вон хандивлан COVID-19 өвчнийг зогсооё гэсэн утгатай бөгөөд хандивын аян эхлээд ганцхан өдрийн дотор 4.5 сая вон цугларч, Солонгост ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дунд мэдээлэл хурдацтай түгэж, тэд халуун дотноор хүлээн авч байна.
Аяныг санаачилсан хүн нь тус улсад 11 дэх жилдээ амьдарч байгаа Монгол хүн бөгөөд Сөүл хотын хүнднь иргэний шагнал хүртэж байсан Сөүл хотын их сургуулийн захиргааны ангийн магистр оюутан” гэдгийг онцолсон байна.
Сэтгэлийн дэм хайрлаж байгаа Монголчуудыг Солонгосын хэвлэл онцолжээ |