АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ мэргэжилтнүүд энэ зун Ангараг гараг руу илгээх тандалтын төхөөрөмжийнхөө нэрийг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү төхөөрөмжийг өдийг хүртэл “Mars-2020” хэмээн нэрлэж байсан бол цаашид “Perseverance” буюу шаргуу, няцашгүй зан чанарыг илэрхийлсэн утга бүхий үгээр нэрлэхээр болсон байна.
“Perseverance” хэмээх нэрийг Виржиниа муж улсын дунд сургуулийн сурагч, 13 настай Александр Матер санал болгосон бөгөөд тэрбээр энэ оны долдугаар сард Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас тандалтын төхөөрөмжийг хөөргөх арга хэмжээнд оролцох эрхтэй болжээ.
“NASA”-гийн мэргэжилтнүүд “Perseverance” төхөөрөмжийг Ангараг гарагийн уур амьсгал, геологийг судалж, сорьц цуглуулан дэлхий рүү авчруулахаар бүтээсэн байна.
“NASA” Ангараг руу илгээх төхөөрөмжийнхөө нэрийг өөрчилжээ |