Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Олимпын бамбарыг асаах ёслол үзэгчгүй болно
5 жил өмнө   1120

Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Олимпын бамбарыг асаах ёслолын ажиллагаа болон буухиаг үзэгчгүй зохион байгуулна хэмээн Грекийн Үндэсний олимпын хорооны хэвлэлийн алба мэдэгджээ.

Энэ сарын 12-нд болох ёслолын ажиллагаанд 100 орчим хүн оролцох бөгөөд сэтгүүлчдийг оролцуулахгүй аж. 

“Олимпын бамбарыг асаах ёслолыг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд ёслолын ажиллагаанд Олон улсын Олимпын хороо болон Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах  хорооноос эрх олгосон 100 орчим хүн л оролцоно. Олимпын наадмын галт бамбарыг буухиалах үеэр Эрүүл мэндийн яам, Үндэсний эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг бид хотын даргуудад уриалж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. 

Олимпын бамбарыг асаах ёслол үзэгчгүй болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0