Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нохойд хийсэн шинжилгээгээр CoVid19 вирус илэрчээ
5 жил өмнө   472
Хонконгoд нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрсэн тухай Дэлхий мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгджээ. Вирусийн халдвар илэрсэн нохойг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мал эмнэлэгт үзүүлжээ. Мал эмнэлгийн үзлэгээр уг нохойны хамар, ам, шулуун гэдэс, ялгадас зэргээс арчдас, дээж авч шинжилгээнд хамруулахад хамрын болон амны хөндийн дээжнээс оношлуураар COVID-19 вирус илэрсэн байна. Нохойноос эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй гэв.
 
Улмаар хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 02, 05-ны өдрүүдэд авсан нэмэлт шинжилгээгээр мөн COVID-19 вирус илэрсэн байна. Одоогоор вирус илрүүлэх хугацааг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд мал эмнэлэг, хорио цээрийн хяналтад 14 хоног байрлуулах аж.
Нохойд хийсэн шинжилгээгээр CoVid19 вирус илэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0