Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Их-7”-гийн уулзалт теле хэлбэрээр явагдана
5 жил өмнө   506
“Их-7”-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг теле хэлбэрээр явуулна гэж АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт мэдээлжээ. АНУ-д коронавирусний халдварын 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн юм.
 
Энэхүү уулзалтыг АНУ-ын Пенсильваниа муж улсын Питтсбург хотноо энэ сарын 24-25-нд зохион байгуулахаар товлож байжээ. “New York Times” сонинд мэдээлснээр, Пенсильваниа муж улсад халдварын 15 тохиолдол илэрсэн байна.
 
“COVID-19” халдварын улмаас дэлхий дахинд олон хурал цуглааныг хойшлуулах эсвэл теле хэлбэрээр явуулах шийдвэрийг гаргаж байгаа юм.
 
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус, Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг теле хэлбэрээр зохион байгуулах шийдвэрийг "болгоомжлох үүднээс" гаргасан хэмээн мэдээлсэн боловч коронавирусний халдвараас шалтгаалсан эсэх талаар дурдаагүй байна.
“Их-7”-гийн уулзалт теле хэлбэрээр явагдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0