Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд 9 хувиар унасан байна
4 жил өмнө   605
 Пүрэв гарагт  Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 1987 оны 10 сараас хойших хамгийн том уналт болж, гол индексүүд 9 хувиар унасан үзүүлэлттэй байна.
 
Өчигдөр аж үйлдвэрийн “Dow Jones” индекс 2352.60 нэгж буюу 9.99 хувиар буурч, 21 200.62 пункт болсон байна. Мөн АНУ-ын зах зээл дээрх 500 том компаниудыг багтаасан S&P 500 индекс 260.74 нэгж буюу 9.51 хувиар буурч 2480.64 пункт болов. 
 
Тэрчлэн “Nasdaq” цахим биржийн индекс 750.25 нэгж буюу 9.43 хувиар буурч, 7201.80 нэгжид хүрсэн байна.
 
Аялал жуулчлал, агаарын тээврийн болон хөлөг онгоцны аялал зохион байгуулдаг компаниудын хувьцааны ханш хамгийн их унасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Их Британиас бусад Европын орнуудаас ирсэн гадаадын иргэдийн тус улсад нэвтрэхийг хориглосон тухайгаа лхагва гарагт мэдэгдсэн билээ.
Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд 9 хувиар унасан байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0