Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Израилын Ерөнхий сайдын шинжилгээний хариу халдваргүй гарчээ
4 жил өмнө   449
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн коронавирусний шинжилгээний хариу “сөрөг” буюу халдваргүй гарсан гэж түүний ажлын албанаас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.
 
Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлснээр, Б.Нетаньяху болон түүнтэй ойр хавьтсан хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан ажээ. "Израилд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 213 болсон" гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр орой мэдээлсэн байна. 
 
Б.Нетаньяху 10-аас дээш хүн цуглахыг хориглосон талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд мэдэгдээд, кафе, зоогийн газар, кинотеатр болон бусад амралтын газрын үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгожээ. Тус улсад сургуулиудын сургалтыг хэдийн зогсоосон бөгөөд гадаадын орноос ирсэн бүх хүнийг 14 хоног өөрийгөө тусгаарлахыг шаардаж байгаа юм. 
 
Э.САЙХАН
 
Израилын Ерөнхий сайдын шинжилгээний хариу халдваргүй гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0