Цөөн үгээр:
  • Импортолсон амны хаалтны хэмжээ 17.5 саяд хүрэв
  • Цар тахлын хүндрэлийг давахаар ОУВС-аас $100 саяын санхүүжилт авах хэлэлцээр хийжээ
Хятадад гурван шаардлагыг хангасан сургуулиудын хичээлийг эхлүүлнэ
2 сар өмнө   204
Хятад улсад коронавирусний тархалтын нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Боловсролын яамнаас бага, дунд, их сургуулиудын хичээлийг хэзээнээс эхлүүлэх талаар мэдээлэл өгөв.
 
Тодруулбал, Хятадын Боловсролын яамны коронавирусний тархалттай тэмцэх ажлын хэсгийн ахлагч Ван Дөнфөн Хятадын төв телевизэд ярилцлага өгөхдөө “Муж, хотуудын нөхцөл байдал хичээл сургуулийг эхлүүлэх шаардлагыг хангасан эсэхийг мэргэжилтнүүдийн судалгаанаас хамаарч шийдвэрлэнэ. Хөх мөрөн, Шаньси, Гүйжоу мужуудад ойрын хугацаанд хичээл сургуулиудыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн ч мөн адил мэргэжилтнүүдийн заавар зөвлөмжийг сонсох юм” гэв.
 
Түүний хэлж буйгаар, сургуулиудын хичээлийг эхлүүлэхэд Боловсролын яамнаас үндсэн гурван шаардлага тавьж байгаа юм. Нэгдүгээрт, Халдварын тархалтыг бүрэн гүйцэд хяналтдаа авах. Хоёрдугаарт, сургуулиудын халдвараас сэргийлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан байх. Гуравдугаарт, багш сурагчид болон сургуулийн орчин нөхцөл эрүүл ахуй, аюулгүй байдлын батлагаа хангагдах зэрэг юм.
 
Дээрх нөхцөлүүд бүгд хангагдсан тохиолдолд эхлээд бага, дунд сургуулиудын хичээлийг, тодорхой хугацааны дараа их сургуулиудын хичээлийг эхлүүлэхээр зохицуулж байгаа юм байна. Сургуулиудын хичээлийг эхлүүлэхээс өмнө Боловсролын яамнаас бүх сургуульд гэнэт халдвар дэгдсэн тохиолдолд нэн даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж, шаардлагыг хүргүүлнэ.
Одоогоор Хятад улс даяар бага дунд, их сургуульд суралцдаг 300 сая гаруй сурагчийн хичээлийг түр хугацаагаар зогсоогоод байгаа бөгөөд юун түрүүнд дунд, ахлах ангийн төгсөх шалгалт өгөх сурагчдын хичээлийг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Хятадад гурван шаардлагыг хангасан сургуулиудын хичээлийг эхлүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0