Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Японы Төв банк ETF худалдан авахад 120 тэрбум иен зарцуулав
5 жил өмнө   397
Японы Төв банк энэ лхагва гарагт ETF үнэт цаас худалдан авахад 120 тэрбум иен зарцууллаа. Энэ нь өнгөрсөн долоо хоногт тогтоосон өдрийн дээд үзүүлэлтээс 20.2 тэрбум иенээр өндөр дүн болсон бөгөөд ийнхүү гуравдугаар сар гарснаас хойш зургаан удаа өндөр дүнгээр ETF худалдан авч, дотоодын захад мөнгө нийлүүлээд байна.
 
Япон улсын Төв банк энэ төрлийн худалдан авалтаа хоёр дахин нэмэгдүүлж, жилд 12 их наяд иенд хүргэхээр төлөвлөж байгаа аж. "Энэ шийдвэр зах зээлд тогтвортой байдал үүсгэх ч "COVID-19"-ийн эдийн засгийн нөлөөллийг нь бууруулахад хангалттай биш. Үүнээс гадна урт хугацаанд мөнгөний бодлогоо аажмаар сулруулах бодлого баримталж байгаа тус банканд богино хугацааны бодлогын шийдэл үлдээгүйг харууллаа" гэж шинжээчид тайлбарлажээ.
 
Японы Төв банк даваа гарагт хийсэн мөнгөний бодлогын шуурхай хурлаараа богино хугацааны бодлогын хүүг -0.1 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм. Цаашид шаардлагатай тохиолдолд бодлогын хүүг бууруулах боломжтой гэсэн дохиог тус банкны тэргүүн Харухико Курода зах зээлд өгөөд байна.
Японы Төв банк ETF худалдан авахад 120 тэрбум иен зарцуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0