Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Италид covid-19-ийн халдвараар нас барагсдын тоо Хятадыг давлаа
5 жил өмнө   450
Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо өчигдөр  427-р нэмэгдсэнээр Итали улс дэлхийн бусад орныг давж гарлаа. Итали улсад covid-19 өвчнөөр сүүлийн хагас сарын хугацаанд нийтдээ 3405 нас барсан бол халдварын голомт Хятадад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 3245 хүн хорвоог орхижээ. Итали улсад гуравдугаар сарын 12-оос эхлэн хөл хорио тогтоож, бараг бүх иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Европ дахь халдварын голомт болоод буй Италид 1000 гаруй эмнэлгийн ажилтан халдвар авсан ба Куба, Хятадын мэргэшсэн эмч нар туслахаар очжээ. Дэлхий даяар халдвараар 9000 гаруй хүн нас бараад байна.
 
Covid-19-ийн халдвар 2020 оны гуравдугаар сарын 20-ны 08.00 цагийн байдлаар дэлхийн 179 онд тархаж, 244 мянга 845 хүн халдвараар өвчилж, 10 мянга 031 хүн амиа алдаж, 87 мянга 408 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, эдгэж, эмнэлгээс гарсан байна.
 
Эх сурвалж: CNN
 
 
Италид covid-19-ийн халдвараар нас барагсдын тоо Хятадыг давлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [202.9.46.62] 5 жил өмнө
    Яана даа энэ улс