Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Оросууд 2021 онд саран дээр аппаратаа буулгана
4 жил өмнө   305
45 жил завсарласны дараа сансар судлалын аппаратаа саран дээр буулгана хэмээн ОХУ-ын Сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Игорь Митрофанов хэллээ.
 
Аппарат саран дээр буух өдрийг 2021 оны аравдугаар сарын 1-н хэмээн төлөвлөсөн ч ямар нэг байдлаар төлөвлөгөөнд хүндрэл гарвал нөөц товыг аравдугаар сарын 30-н гэж эрдэмтэд тооцоолжээ.
 
Тэрээр, "Энэ удаагийн аппаратыг "Луна-25" гэж нэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн зууны Оросын сансар судлалын түүхийг залгамжилсныг харуулж байгаа юм“ гэж Игорь Митрофанов хэллээ.
 
ОХУ саран дээр хоёр байрлалыг аппарат буулгах газраар сонгосон байна. Эхнийх нь сарны өмнөд туйл орчимд  Богуславскийн цүнхээлээс хойд зүйгт, хоёр дахь буюу нөөц хувилбар нь Манциний цүнхээлээс баруун өмнөд хэсэгт байх ажээ. “Луна-25” аппарат үүргээ амжилттай биелүүлэхийн тулд буухаар сонгосон энэ хоёр байрлалын аль нэгэнд 15-30 км-ийн радиуст буух ёстой юм.
 
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Оросууд 2021 онд саран дээр аппаратаа буулгана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0