Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нэрт эрдэмтэн Стивен Хокингийн оршуулга болж өнгөрлөө
6 жил өмнө   883
Гуравдугаар сарын 14-нд 76 насандаа таалал төгссөн Британий эрдэмтэн Стивен Хокингийг оршуулах ажиллагаа өчигдөр буюу Бямба гарагт болж өнгөрлөө.
 
Кэмбрижийн их сургуулийн Гэгээн Мариягийн их сүмд болсон ёслолын ажиллагаанд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, олны танил эрхмүүд, эрдэмтэд гээд нийт 500 орчим хүн оролцсон байна. Үүнээс гадна олон мянган иргэд сүмийн гадна цуглаж нэрт эрдэмтнийг сүүлчийн замд нь үджээ.
Зочдын дотор Хокингийн намтраар бүтээсэн 2014 оны “The Theory of Everything” киноны гол дүрийн жүжигчин Эдди Рэдмэйн, эрдэмтний эхнэрийн дүрд тоглосон жүжигчин Фэлисити Жонес нар байсан юм.
 
Мөн Tesla, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск хүндтэй зочдын дотор байжээ.
 
Стивен Хокингийн чандрыг ирэх зургаадугаар сарын 15-нд Лондон хотын Уэстминстер Аббэй дахь Исаак Ньютон, Чарльз Дарвин нарын оршуулгын дэргэд байрлуулах ёслол болох юм.
 
Оршуулгын ёслолын үеэр өнгөрсөн онд Хокингийн 75 насны ойд зориулан бүтээсэн “Beyond the Night Sky” (Шөнийн тэнгэрийн чанадад) нэртэй дууг эгшиглүүлжээ.
 
Энэхүү бүтээлд нэрт эрдэмтний “Цаг хугацааны товч түүх” номын эшлэлийг ашигласнаас гадна NASA-гийн бичиж авсан сансар огторгуйн дуу чимээг оролцуулсан байдаг юм.
 
Нэрт эрдэмтэн Стивен Хокингийн оршуулга болж өнгөрлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0