Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ Афганистанд үзүүлдэг тусламжаа багасгана
4 жил өмнө   366
Афганистанд “цогц Засгийн газар” байгуулах хэлэлцээ амжилтгүй болсонтой холбоотойгоор АНУ-ын засаг захиргаа тус улсад үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээ нэг тэрбум ам.доллароор багасгахаар болжээ.
 
“Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Засгийн газрын тэргүүн асан Абдулла Абдулла нар цогц Засгийн газар эмхлэх талаар тохиролцож чадаагүй гэдгээ мэдэгдсэнд АНУ гүнээ харамсаж байна” гэж тус улсыниТөрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. Түүний хэлснээр, "удирдагчдын хэлэлцээ амжилтгүй болсон нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд шууд заналхийлж байгаа” бөгөөд тус улсын Засгийн газрыг Афганистантай хийж буй хамтын ажиллагаагаа эргэн харахад хүргэж байна”. Тэрбээр мөн “Талибан” хөдөлгөөнтэй байгуулсан хэлэлцээрийн дагуу АНУ Афганистанаас цэргээ татах ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг нэмж хэлжээ.
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга даваа гарагт Афганистанд гэнэтийн айлчлал хийсэн юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Помпео Афганситаны Засгийн газар болон “Талибан” хөдөлгөөний хооронд хоригдол солилцох асуудлаарх хэлэлцээний үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсад айлчилсан байна.
 
Афганистаны ерөнхийлөгчийн сонгуульд Гани ялсныг хоёрдугаар сарын 18-нд албан ёсоор мэдэгджээ. Тус улсын Сонгуулийн хорооны эцсийн мэдээгээр, тэрбээр сонгогчдын 50.64 хувийнх нь саналыг авсан байна. Харин түүний гол өрсөлдөгч Абдулла сонгуулийн энэхүү дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. 
 
Эх сурвалж: RIA Novosti
АНУ Афганистанд үзүүлдэг тусламжаа багасгана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0