Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Apple компани зарим орнуудад амны хаалт хандивлана
4 жил өмнө   357
Apple компани Covid-19 вирустэй тэмцэхээр олон сая тооны амны хаалтыг АНУ болон Европын улс орнуудад хандивлахаар болсноо зарлалаа. Одоогоор хандивын нийт тоо хэмжээг зарлаагүй ба АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Apple компаниас хоёр сая амны хаалт хандиваар хүлээн авч буйгаа мэдэгджээ. "Бид АНУ болон Европ дахь эмнэлгийн мэргэжилтнүүдэд сая сая амны хаалтыг хандивлахаар боллоо. Бидний эрүүл мэндийг сахин хамгаалахад бүхнээ зориулж буй баатруудад талархаж байна" хэмээн Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук Twitter хуудаснаа бичсэн юм.
 
Apple компани дээрх мэдэгдлийг гаргасны дараа Amazon болон Facebook компаниуд жижиг бизнесүүдийг дэмжих, мөн хөл хорионы улмаас ажилгүйдэлд өртөөд буй иргэдийг ажилд авна гэдгээ мэдэгдсэн байгаа. Түүнчлэн Элон Маск эмнэлгийн зориулалттай агааржуулагч үйлдвэрлэнэ гэдгээ зарласан бол Жек Ма эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хандивлаад байгаа билээ.
Apple компани зарим орнуудад амны хаалт хандивлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0