Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Оросууд ирэх долоо хоногт цалинтай амарна
4 жил өмнө   324

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан лхагва гарагт ард түмэндээ хандаж үг хэллээ.

Тэрээр, "төр идэвхтэй ажиллах ёстой бөгөөд түүний гол зорилго нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах юм" гэдгийг  цохон тэмдэглэж, улс орныхоо эдийн засаг, аж ахуйн нэгжүүд, иргэдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээнүүдийг санал болгожээ.

  • Коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно. Гэхдээ эмнэлгийн байгууллагууд, эмийн сан, тээвэр, эрх барих байгууллагууд зэрэг чухал салбар хариуцсан байгууллагууд ажиллана.
  • Дараагийн зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгодог бүх тэтгэмж, хөнгөлөлтийг лавлагаагүйгээр сунгана.
  • Агуу Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан ахмад дайчид болон ар талд ажиллаж байсан хүмүүст олгох 75 мянга, болон 50 мянган рублийг дөрөвдүгээр сард олгоно.
  • Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлнэ.
  • Эхийн тэтгэмж авах эрхтэй, хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн ойрын гурван сарын хугацаанд гурав хүртэлх насны хүүхэд бүрт таван мянган рубль олгоно.
  • Сарын орлого 30 гаруй хувиар буурсан тохиолдолд тухайн иргэний хэрэглээний болон моргейжийн зээлийн хугацааг хойшлуулна.
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд НӨАТ-аас бусад татварыг зургаан сараар хойшлуулна.
  • Засгийн газар болон Төв банк төрөөс баталгаа олгох зэргээр эдийн засгийн бодит салбаруудыг тогтвортой хөгжүүлэх нэмэлт арга хэмжээг санал болгож, хэрэгжүүлэх ёстой.
  • Банкны хадгаламжийн хүү болон орлого, мөн сая гаруй рублийн өрийн бичигт оруулсан хөрөнгө оруулалтад 13 хувийн татвар ногдуулна.
  • Даатгалын шимтгэлийг ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн шимтгэлийг 30 хувиас 15 хувь болгож бууруулна.
  • Коронавирусний халдвар тархсаны улмаас хохирч буй хувиараа бизнес эрхлэгчдэд зээл олгох механизмыг бий болгоно гэсэн юм.
Мөн ард түмэндээ хандан орос хүний онцлог шинж чанарт найдалгүйгээр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөн, өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай байхыг уриалсан байна.
 

 

Оросууд ирэх долоо хоногт цалинтай амарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0