Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ Н.Мадурог наркотерроризмын хэрэгт буруутгажээ
4 жил өмнө   278
АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхи хууль бусаар хил давуулсан хэрэгт буруутгажээ. Үүнээс гадна Венесуэлийн Дээд шүүхийн дарга, Батлан хамгаалахын сайд зэрэг өөр хэд хэдэн өндөр дээд албан тушаалтныг буруутгасан байна. Мадурог баривчлахад тус болох мэдээлэлд 15 сая ам.долларын шан амлаж байна гэж АНУ-ын Хууль зүйн сайд Уилья Барр мэдэгджээ.
 
АНУ-ын эрх баригчид Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн дэглэмийг авлигад автсан, харгис дэглэм хэмээн хэд хэдэн удаа буруутгаж байсан. Харин Н.Мадуро үүнийг нь няцаадаг юм.
 
“АНУ-д кокаин ихээр нь оруулахын тулд Н.Мадуро Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буюу “ФАРК” хэмээх босогчдын бүлэглэлтэй хамтран ажиллаж байна. Венесуэлийн ард түмэн зовж шаналж байхад хэсэг бүлэг хүмүүс халаасаа дүүргэж байна. Колумбын террористууд Мадурогийн дэглэмээс дэмжлэг авснаар Венесуэлд аюулгүй байх боломжоор хангагдаж, кокаин хууль бусаар хил давуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Н.Мадуро манай иргэдийн эрүүл мэндийг хохироож, улс орны сайн сайхан байдлыг алдагдуулах зорилгоор зориуд кокаиныг зэвсэг болгон ашиглаж байна” гэж Уилья Барр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
 
Харин Н.Мадуро энэ талаар “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, АНУ, Колумб манай улсын эсрэг үгсэн тохиролцож, хүчирхийлэл дэгдээхийг оролдож байна гэжээ.
АНУ Н.Мадурог наркотерроризмын хэрэгт буруутгажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0