Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Парисын агаар илүү цэвэр болжээ.
4 жил өмнө   294
Улсын хэмжээнд хорио цээр тогтоосны улмаас Парис хотын агаарын чанар эрс сайжирчээ. Энэ талаар "Sortir A Paris" хэвлэлийн газар агаарын бохирдлыг хянадаг "Airparif" байгууллагын судалгаан дээр үндэслэн мэдээллэсэн байна.
 
Парис хотод хорио цээр тогтоосны эхний долоо хоногт зам тээврийн нийт хөдөлгөөний дийлэнх хувь нь зогссон байсан ч агаарын бохирдол хэвэндээ байжээ. Гэхдээ хэд хоногийн өмнөөс эхлэн хүчтэй салхины ачаар агаарын чанар эрс сайжирсан нь мэдэгдэж эхэлжээ. Салхи бохирдсон тоосонцрыг сарниулж өгсний үр дүнд одоо Парисын нэг метр куб агаарт ногдох бохирдлын түвшин 16 микрограмм хүртэл буурсан байна. Өмнөх жилүүдийн өдийд агаарын бохирдлын түвшин дунджаар 21 микрограмм/м3 байдаг байжээ.
 
Тэр дундаа хөдөлгүүрээс ялгардаг азотын давхар ислийн (NO2) бохирдлын түвшин огцом буурсан нь ажиглагдсан байна. Гуравдугаар сарын 24-нд хэмжилт хийхэд агаар мандалд ердөө л 8 микрограмм/м3 бүртгэгджээ. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал ч мөн буурсан байна.
 
Ерөнхийд нь харж үзэхэд Парис хотын агаарын чанар 20-30% сайжирсан ба азотын давхар ислийн ялгарал 60% буурсан байна. Энэ нь сүүлийн 40 жилийн хугацаанд гарсан хамгийн сайн үзүүлэлт юм.
Парисын агаар илүү цэвэр болжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0