Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Их Британид номын борлуулалт нэмэгджээ
4 жил өмнө   307
Их Британид хэвлэмэл номын, тэр дундаа сонгодог болон орчин үеийн томоохон зохиолуудын борлуулалт долоо хоногийн хугацаанд 35 хувиар өсжээ.
 
Их Британичуудын ном унших сонирхол нэмэгдсэн нь тэдэнд чөлөөт цаг их гарсантай холбоотой гэж "The Guardian" сонины тоймч тайлбарласан байна. Тус улсад томоохонд тооцогддог номын худалдааны “Waterstones” сүлжээ дэлгүүрийн ажилтнууд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй байна гэж гомдол мэдүүлсний дараа гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үүдээ барьжээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт онлайн худалдаа нь дөрөв дахин нэмэгджээ. Уншигчдын дунд Габриэль Гарсиа Маркесийн "Зуун жилийн ганцаардал", "Тахлын үеийн дурлал", Фрэнсис Скотт Фицджеральдын "Агуу Гэтсби" зэрэг сонгодог зохиолууд хамгийн их эрэлттэй байсан байна.
 
Үүнээс гадна, орчин үеийн зохиолчдын романы борлуулалт нэмэгджээ. Эдгээрээс борлуулалтаараа шинэ бестселлер болох Хилари Мантелын “Толь ба гэрэл” роман тэргүүлсэн байна. Мөн Донна Тартын “Алгар шувуу”, “Нууцлагдмал түүх”, Дэвид Фостер Уоллесын “Эцэс төгсгөлгүй тоглоом шоглоом”, Ханья Янагихарын “Бяцхан амьдрал” романууд хамгийн их эрэлттэй байжээ. Түүнчлэн Маргарет Этвудын “Шивэгчний үлгэр”,  Жорж Оруэллын “1984 он”, Олдос Хакслигийн "Аяа, гайхамшигт шинэ ертөнц”" зэрэг утопи-романууд борлуулалт сайтай байгаа аж.
 
Эх сурвалж: The Guardian
Их Британид номын борлуулалт нэмэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0