Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Шинэ коронавирус бохирын уснаас илэрчээ
4 жил өмнө   309
Нидерланд улсад бохирын шугамны уснаас “COVID-19” халдварыг үүсгэгч шинэ коронавирус илэрсэн талаар тус улсын Олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэн /RIVM/ мэдээлжээ. Мэргэжилтнүүд молекулын аргуудыг ашиглан “COVID-19” халдварыг үүсгэгч коронавирусийг Тилбург хотын “Amsterdam Schiphol” нисэх буудлын бохирын уснаас болон Кацхювел тосгоны бохирын ус цэвэрлэх байгууламжаас илрүүлжээ. Уг байгууламжид Лун оп Занд /Нидерландад “COVID-19” халдвар авсан нь батлагдсан хамгийн анхны өвчтөний амьдардаг тосгон/ тосгоны бохирын усыг цэвэршүүлдэг байна.
 
“COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн цөөн хувийн ходоод гэдэснээс коронавирус илэрсэн бөгөөд энэ нь тэдний ялгадаснаас ялгарчээ. Тэд ялгадсаа гадагшлуулан усаа татсаны дараа ялгадас муу усны нүхээр дамжин бохирын усанд орсон байна.
Вирус илэрсэн эхний сорьцыг Нидерландад халдвар авсан анхны өвчтөн тогтоогдсоноос дөрвөн өдрийн дараа цуглуулсан байжээ. Мөн дараагийн сорьцуудыг цуглуулсан хугацаа халдварын дараагийн тохиолдлууд бүртгэгдсэн өдрүүдтэй холбоотой байсан байна. Кацхювел тосгоны хувьд энэ сарын 3, 18-нд бохирын уснаас нь сорьц цуглуулсан бөгөөд 18-ны өдрийнхөөс нь вирус илэрсэн байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Шинэ коронавирус бохирын уснаас илэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0