Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ
4 жил өмнө   283
ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын нэг ажилтнаас шинэ коронавирусийн халдвар илэрснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр баталжээ.
 
Халдвар тээгч нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр харилцаж байгаагүйг тэрээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Оросын хэвлэлүүд Кремлийн ордонд халдвар тархаж, олон хүнийг өвчлүүлээд байгаа гэж мэдээлж байсан юм.
 
“Ерөнхийлөгчийн тамгын газарт нэг тохиолдол илэрснийг би мэдэж байгаа. Харин хоёр дахь тохиолдлын талаар надад ямар ч мэдээлэл алга” гэж Песков мэдэгджээ.
 
Одоо Кремлийн ордонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж, вирус тархахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг аваад байгаа гэнэ.
 
Өчигдрийн байдлаар ОХУ-д илэрсэн нийт халдварын тоо 1,036 хүрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 196 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдрийн дотор илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.
 
 
ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0