Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Японд онцгой байдал зарлахад ойрхон байна
4 жил өмнө   314
Коронавирус тархаж байгаатай холбоотойгоор улс оронд онцгой байдал зарлахад ойрхон байгаа хэдий ч энэ шийдвэрийг гаргахдаа маш болгоомжтой хандана гэж Японы эрх баригчид үзэж байна. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.
 
“Онцгой байдлын дэглэм тогтоох нь ард иргэдийн амьдралд асар их нөлөө үзүүлнэ. Иймэрхүү шийдвэрийг гаргахдаа олон төрлийн салбарын шинжээчдийн үзэл бодлыг харгалзан үзэж, маш болгоомжтой хандах болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал улам хурцадвал хотуудыг хаах, иргэдийг гэрээсээ гарахыг хориглох зэргээр хатуу арга хэмжээ авахаа Ёсихидэ Суга үгүйсгэсэнгүй.
 
Японд одоогийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 2600 давж, 67 хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн 700 орчим нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм.
Японд онцгой байдал зарлахад ойрхон байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0