Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Александр Маккуины нэрэмжит сан үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөр зарлалаа
4 жил өмнө   280
Домогт загвар зохион бүтээгч Александр Маккуины нэрэмжит Sarabande сан үнэ төлбөргүй онлайн сургалтын хөтөлбөр зарлалаа. Загвар, урлагийн сэдвээр зохион байгуулагдах уг сургалтын хөтөлбөр нийт 14 хичээлээс бүрдэх ба гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 9-ийг хүртэл үргэлжлэх юм.
 
Сургалтын хөтөлбөрийн "The Clothing of the Character" нэртэй эхний хичээлд жүжигчин Эдди Редмэйн болон Оскарын шагналт дизайнер Коллин Этвуд нар кино урлагт хувцаслалт хичнээн чухал байр суурь эзэлдэг тухай лекц орсон бол дараагийн хичээлд гоёл чимэглэлийн дизайнер Франческа Амфитеатрофын карьерийн түүх, зөвлөгөөг хүргэжээ.
 
Үүнээс гадна хөтөлбөрт Метрополитен Музейн куратор Эндрю Болтоны "Кэмпийн тухай ойлголт" лекц, A-COLD-WALL* брэндийн бүтээлч захирал Самуэль Россын хичээл, контемпорари уран бүтээлч Грейсон Перригийн урлагийн хичээл зэрэг багтсан байна.
 
 
 
 
 
 
Александр Маккуины нэрэмжит сан үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөр зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0