Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Коронавирусын халдвар авсан ханхүү Чарльз тусгаарлалтаас гарчээ
4 жил өмнө   289
Гуравдугаар сарын 25-ний өдөр хэвлэл мэдээллээр өдгөө 71 настай ханхүү Чарльз коронавирусын халдвар авсан талаарх мэдээлэл цацагдсан билээ. Их Британийн хатан хааны хүү, хаан ширээ залгамжлагч түүний COVID-19 тест эерэг гарснаар тусгаарлагдан хяналтад орсон юм. Тэрбээр гэргий Камиллагийн хамт Шотланд улсад тусгаарлагдсан хэдий ч Камиллагийн тест сөрөг гарсан байгаа.
 
Тэгвэл хэдхэн цагийн өмнө ханхүү Чарльз тусгаарлалтаас гарсан ба түүний бие сайжирсан гэх мэдээлэл цацагдаад байна. Тэрбээр долоо хоногийн хугацаанд тусгаарлагдсаны дараа ийнхүү эмчтэйгээ зөвлөлдсөний эцэст тусгаарлалтаас гарах болсон гэж үзжээ.
 
Ханхүү Чарльз хамгийн сүүлд хатан хаан II Элизабеттай гуравдугаар сарын 12-нд уулзсан юм. Хатан хаан мөн өмнө нь коронавирусын халдвар авсан нь саяхан тогтоогдсон Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой уулзсан байгаа. Харин энэ талаар хатан хааны төлөөлөгчид түүний биеийг эрүүл, сайн байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Коронавирусын халдвар авсан ханхүү Чарльз тусгаарлалтаас гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0