Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Хөрөнгийн биржүүд ихээхэн алдагдал хүлээлээ
4 жил өмнө   271
Дэлхийн даяарх хөрөнгийн биржүүд коронавирусний халдварын улмаас энэ оны эхний гурван сард ихээхэн алдагдал хүлээжээ. Тухайлбал: “Dow”, “FTSE” индекс 1987 оноос хойш нэг улиралд хамгийн их уналт үзүүлж, 23, 25 хувиар тус тус унасан байна. Мөн “S&P 500” индекс өнгөрсөн улиралд 20 орчим хувийн уналт үзүүлсэн нь 2008 оноос хойших хамгийн их бууралт болжээ.
 
Түүнчлэн уг нөхцөл байдалд бүх улс орон өртөх төлөвтэй байна. “IHS Markit”-ын таамаглаж буйгаар, Хятадын эдийн засаг 2 хувиар, Их Британийн эдийн засаг 4.5 хувиар өсөх төлөвтэй байгаа бол Итали болон бусад улс орны эдийн засаг улам их саарах төлөвтэй байна. “Бид дэлхийн эдийн засгийн 2020 оны өсөлтийн төлөв сөрөг байгаад, ялангуяа хөгжиж буй орнууд, бага орлоготой орнуудын үзүүлэлтүүд буурах төлөвтэй байгаад санаа зовниж байна” гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева мягмар гарагт мэдэгджээ.
 
Үүний зэрэгцээ өнгөрсөн улиралд эрчим хүч, санхүүгийн фирмүүд мөн сул үзүүлэлт үзүүлсний зэрэгцээ дэлгүүрүүд хаагдсаны улмаас борлуулалт огцом буурсан тул жижиглэн худалдаа эрхлэгчид хамгийн их алдагдал хүлээсэн байна.
 
Эх сурвалж: BBC
Хөрөнгийн биржүүд ихээхэн алдагдал хүлээлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0