Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
1000 гаруй заан өлбөрч үхэхэд ойрхон байна
4 жил өмнө   829
Тайланд улсад жуулчдад үйлчилдэг 1000 гаруй заан өлбөрч үхэхэд ойрхон байгааг байгаль хамгаалагчид анхааруулжээ. Коронавирусийн халдвараас болж аялал жуулчлалын орлого үгүй болсноор Тайландад гадаадын аялагчдад үйлчилдэг 4000 орчим зааныхаа хоол хүнсийг өгч чадахгүйд хүрчээ. Нас бие гүйцсэн нэг заан өдөрт 200 кг тэжээл иддэг аж. “Заан хамгаалах сан”-гийн үндэслэгч Лек Чайлертын мэдээлснээр жуулчдад үйлчлүүлэх зорилгоор тэжээж буй заануудын зарим нь хээлтэй бөгөөд тэднийг аврахын тулд хөндлөнгийн дэмжлэг хэрэгтэй гэжээ. Хэрэв байдал энэ чигээр үргэлжилбэл бизнес эрхлэгчид заануудаа зөнд нь гудамжид гаргах эсвэл амьтны хүрээлэнгүүдэд зарах сонголт үлджээ. Энэтхэгт зааныг мод тээвэрлэлтийн зорилгоор ашиглахыг 1989 онд хориглосон.
 
Тайландад коронавирусийн халдвараар 1651 хүн өвчилж, 10 хүн нас барсан юм.
 
Эх сурвалж: ВВС
1000 гаруй заан өлбөрч үхэхэд ойрхон байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0