Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өмнөд Солонгос улс коронавирусийн халдвартай иргэдэд зайнаас сонгуульд оролцох боломж олгоно
4 жил өмнө   328
Өмнөд Солонгосын парламентын сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд Covid-19 өвчний халдвартай нийт 4,000 орчим хүн сонгуульд шуудангаар саналаа өгөх боломжтойг Өмнөд Солонгосын дотоод хэргийн сайд Чин Юн өнөөдөр мэдээлжээ.
 
Мөн халдвартай нь тогтоогдоогүй ч олон нийтээс тусгаарлагдаад байгаа хүмүүсийн санал өгөх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх аргуудыг засгийн газар судалж байгааг тэр мэдэгдсэн юм.
 
Тус улсын Үндэсний Сонгуулийн Хороо бүх сонгогчдод амны хаалттай санал хураах байранд ирэх шаардлага тавьжээ. Санал хураах байруудад гар ариутгагч, бээлий зэргийг байрлуулж, дугаарлах хүмүүсийн хооронд тодорхой зай тогтоохоор төлөвлөсөн байна. Мөн сонгогчдыг санал хураах байранд ирэх үед биеийн халууныг нь хэмжиж, халдвараас сэргийлэх арга хэмжээ авах гэнэ.
 
Өнөөдрөөс эхэлж байгаа сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчид байнга амны хаалт зүүж, хүмүүстэй гар барихгүй, олон хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх үүрэг хүлээжээ.
 
Б.Сайханзаяа
 
 
Өмнөд Солонгос улс коронавирусийн халдвартай иргэдэд зайнаас сонгуульд оролцох боломж олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0