Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Пентагон 100,000 шарил хадгалах уут бэлдэж эхэлжээ
4 жил өмнө   519
АНУ-ын батлан хамгаалах яам цэргийн зориулалттай шарил хадгалах уут 100 мянган ширхэгийг нийлүүлэхээр бэлдэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ. АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Удирдах Газар ийм 100,000 уут нийлүүлэх хүсэлтийг Пентагонд тавьсан юм байна.
 
Ногоон өнгөтэй, нийлэг материалтай, 234:87 см хэмжээтэй уутыг дайн болж буй бүс нутгууд дахь АНУ-ын цэргийн анги нэгтгэлүүдэд ашигладаг аж. Харин энэ удаа иргэний зориулалтаар захиалсан нь анхаарал татаж байгаа юм.
 
Саяхан ерөнхийлөгч Дональд Трамп ирэх хоёр долоо хоногийн хугацаа Америкчуудын хувьд хамгийн хүнд цаг үе байх болно гэж мэдэгдсэн юм. Тиймээс тахлын улмаас олон хүний амь үрэгдэх магадлалтай гэж үзээд шарил хадгалах уут олныг бэлдэж байгаа бололтой.
 
Эх сурвалж: Bloomberg
Пентагон 100,000 шарил хадгалах уут бэлдэж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0