Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОХУ, АНУ харилцан хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв
4 жил өмнө   667
ОХУ, АНУ цаашид бие биедээ харилцан хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын эрх баригчид илэрхийлжээ.
 
“Хямралын үеүдэд талууд бие биедээ харилцан хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан бөгөөд цаашид ч ийм байх нь эргэлзээгүй юм. Энэ үе бол бидний амьдралд аюул учруулж буй дайсантайгаа тэмцэхийн тулд хамтран ажиллах ёстой үе юм” хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгджээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан онгоц ОХУ-аас Нью-Йорк муж улсын нисэх онгоцны буудалд газардсантай холбогдуулан тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.
 
“Их-20 бүлгийн орнууд коронавирусийг ялах зорилгодоо хүрэхийн тулд хамтран ажиллахаар өнгөрсөн долоо хоногт тохиролцсон. Түүнчлэн нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжөөр нэгнээ хангахын тулд нягт хамтран ажиллахаар тохиролцсон” хэмээн Ортэгус мөн хэлсэн байна.  
 
Эх сурвалж: ИТАР-ТАСС агентлаг
ОХУ, АНУ харилцан хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0