Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БНХАУ-д дөрөвдүгээр сарын 4-нийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа
4 жил өмнө   352
БНХАУ-ын Төрийн зөвлөл дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг шинэ коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүс болон хүний амь насыг аврахын тулд амиа золиосолсон эмч, сувилагч нарын дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдөр болгон зарлах шийдвэр гаргалаа гэж тус улсын Төв телевиз мэдээлжээ.
 
Уг шийдвэрийн дагуу бямба гарагт тус улсад төрийн бүх далбааг бөхийлгөнө. Мөн зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдийг цуцалжээ. Орон нутгийн цагаар 10:00 цагт Хятад даяар нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, гурван минут дуугаа хураана.
Албан ёсны статистик мэдээллээр, эх газрын Хятадад 2019 оны 12 дугаар сараас хойш 81500 гаруй хүн коронавирусний халдвар авч, 3300 гаруй хүн нас баржээ.
 
Э.Чимгээ
 
БНХАУ-д дөрөвдүгээр сарын 4-нийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0