Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ДЭМБ байр сууриа огцом өөрчилж, амны хаалт зүүхийг дэмжиж эхэллээ
4 жил өмнө   400
Коронавирусийн цар тахлын үед амны хаалт зүүх нь үр дүнгүй хэмээн өнгөрсөн хугацаанд ухуулж байсан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр байр сууриа огцом өөрчилж, олон нийтийн газарт явахдаа ам, хамраа хамгаалахыг хүмүүст зөвлөжээ.
 
Ингэхдээ эмнэлгийн зориулалттай амны хаалтыг эмч, сувилагч нарт зориулан нөөцөлж, энгийн хүмүүс даавуун болон гар хийцийн амны хаалт зүүвэл зохино гэж зөвлөсөн байна.
Коронавирусийн тархалтыг хязгаарлахад амны хаалтны ач холбогдол чухал болохыг сүүлийн үеийн хэд хэдэн судалгаа харуулж, Европ, АНУ-ын эрх баригчид амны хаалт зүүхийг ард иргэдэдээ уриалж эхлээд байгаа.
 
“Халдвар тээгчид амны хаалт зүүснээр бусдад халдвар тараах магадлал буурдаг гэсэн судалгааны дүгнэлтүүд гарсан. Тиймээс бид цар тахалтай тэмцэхдээ амны хаалт зүүхийг хүмүүст зөвлөж байгаа улс орнуудын бодлогыг дэмжиж байна” гэж ДЭМБ-ын эрүүл мэндийн шуурхай хөтөлбөрийн захирал Майкл Райан өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Өмнө нь тус байгууллага зөвхөн халдвар авсан хүмүүс болон халдвартай хүнийг асарч, хамт байгаа хүмүүс амны хаалт зүүх хэрэгтэй, харин бусад эрүүл хүмүүс зүүх шаардлагагүй гэж зөвлөж байв.
 
Өчигдөр АНУ-ын засаг захиргаа мөн амны хаалт зүүхийг албан ёсоор дэмжиж, коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмждөө нэмэх шийдвэр гаргасан билээ.
 
Эх сурвалж: AFP
ДЭМБ байр сууриа огцом өөрчилж, амны хаалт зүүхийг дэмжиж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0