Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Москва хотыг коронавирусийн аюулаас аврах залбирал үйлджээ
4 жил өмнө   424
Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн, хамба лам Кирилл өчигдөр Москва хотыг шинэ коронавирусийн аюулаас аврах шашны зан үйл гүйцэтгэжээ.
 
Ингэхдээ Ариун Мария эх дагины шүтээн хөргийг сүмээс гарган автомашины хамгаалалттай цуваанд залж, Москва хотын дундуур 109 км урт замаар аялуулсан байна.
Хамба лам Кирилл энэ зан үйл нь коронавирусийн тахлыг зогсоох зорилготой гэж тайлбарлажээ. Мөн Оросын ард иргэдэд хөл хорионы дэглэмийг хүндэтгэж, дагаж мөрдөхийг уриалах зорилго агуулсан гэнэ. Зан үйлийг Оросын төв телевизийн сувгаар шууд үзүүлжээ. Тус улсын коронавирусийн тахлын гол төв болоод байгаа Москва хотод өнгөрсөн Даваа гарагаас эхлэн бүх нийтийн хөл хорио тогтоосон юм. Бусад хотуудад ч ижил арга хэмжээ аваад байгаа.
 
Өчигдрийн байдлаар ОХУ-д Covid-19 өвчний хадварын 4,149 тохиолдол бүртгэгдэж, 34 өвчтөн нас бараад байна.
 
Үнэн алдартны санваартнууд Оросын зарим бүс нутагт коронавирусийн аюулыг дарахын тулд нисдэг тэрэгт бурхны хөргөө залж, тэнгэрээс мөргөл залбирал үйлдсэн тухай өмнө нь мэдээлж байв.
Москва хотыг коронавирусийн аюулаас аврах залбирал үйлджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0