Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 4000 давжээ
4 жил өмнө   429
ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 601-ээр нэмэгдэж, 4149 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
 
Шинээр илэрсэн тохиолдлуудын 448 нь Москва хотод, 34 нь Москва мужид, 17 нь Краснодарын хязгаарт бүртгэгдсэн бол Пензен мужид 11, Ленинград муж болон Ямал-Ненецийн өөртөө засах тойрогт тус тус 10, Санкт-Петербургт 9, Ханты-Манси өөртөө засах тойрогт 8, Татарстанд 6, Халимаг болон Тюмень мужид 5, Саратов мужид 4, Липецк, Астрахань, Киров болон Еврейн өөртөө засах мужид тус тус 3, Брянск, Иванов, Челябинск, Тверь, Архангельск, Свердловск болон Эрхүү мужид мөн Перм, Хабаровын хязгаар, Ингушет, Буриад улсад тус тус 1  тохиолдол шинээр илэрсэн байна.
 
Нэг хоногийн хугацаанд 46 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 281 болсон бол дөрвөн хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 34-т хүрсэн байна. ОХУ-ын 78 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгджээ.
 
Халдвар хамгийн их тархсан бүс нутгууд:
  • Москва - 2923 (20 хүн нас барсан)
  • Москва муж - 211 (2)
  • Санкт-Петербург - 156 (2)
  • Бүгд Найрамдах Коми Улс - 56 (2)
  • Ленинград муж - 41 (0)
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан хоёр дахь удаагаа  ард түмэндээ хандаж үг хэлэхдээ цалинтай амралтын өдрүүдийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар болсон тухай мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа Москва хотын оршин суугчдад тогтоосон “өөрийгөө тусгаарлах дэглэм”-ийг тавдугаар сарын 1 хүртэл сунгажээ.  
Б.Сайханчимэг
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 4000 давжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0