Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна
4 жил өмнө   337
АНУ-д коронавирусний эсрэг тэмцэлд олон мянган цэргийн эмчийг татан оролцуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт мэдэгджээ. “Бид муж улсуудад туслахын тулд асар олон тооны цэрэг илгээх болно. Мянга мянган цэрэг, эмнэлгийн олон мянган ажилтан, мэргэжлийн хүмүүс, сувилагч, эмч нарыг олноор нь илгээнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Трампын мэдээлснээр, тус улсад коронавирусний халдвараар хамгийн олон хүн нас бараад байгаа Нью-Йорк муж улс руу мянган цэргийн эмч илгээх аж. 
 
Хамгийн сүүлийн мэдээллээр, Нью-Йорк муж улсад 2935 хүн нас барж, халдварын тохиолдлын тоо 100 мянга давжээ. Өнгөрсөн даваа гарагт тус муж улсад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний "Comfort" хөлөг онгоц ирсэн байна. Цэргийн эмнэлгийн зориулалттай уг хөлөг онгоцыг Нью-Йоркийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор илгээсэн бөгөөд коронавирусний халдвар аваагүй өвчтөнүүдийг хүлээж авах юм.
 
АНУ-ын байдал
 
Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо АНУ-д ирэх хоёр долоо хоногт огцом нэмэгдэнэ гэж Трамп үзэж байна. Үүний зэрэгцээ тус улсад коронавирустэй хийж буй тэмцэлд ахиц гарч байгааг тэрбээр хэлжээ.
 
Вирус тархсан улс орнуудаас АНУ-д халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Жонс Хопкинсийн их сургуулиас хамгийн сүүлд мэдээлснээр, бямба гаргийн байдлаар АНУ-д халдвар авсан хүний тоо 300 915 болж, нас барсан тохиолдлын тоо 7826-аас 8162 болсон бол эдгэрсэн хүний тоо 9853-аас 14 459 болж нэмэгдсэн байна.
 
Э.Сайхан

 

АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0