Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусын халдвар авжээ
4 жил өмнө   421
Нью Йоркийн Бронкс амьтны хүрээлэнгийн бар шинэ коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол гэж албаныхан Ням гарагт мэдэгджээ.
 
Надя нэртэй, дөрвөн настай эмэгчин барнаас ханиадны шинж тэмдэг илэрсэн тул оношлоход коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тухай Wildlife Conservation Society байгууллага мэдээлжээ.
 
Надягаас гадна нийт зургаан бар, арслангаас халдварын шинж илэрч байгаа гэнэ. Тэдгээр амьтдад амьтны хүрээлэнгийн ажилтан халдвар тараасан гэж үзэж байгаагаа АНУ-ын хөдөө аж ахуйн яам мэдэгдсэн байна. Бронкс амьтны хүрээлэн гуравдугаар сарын 16-наас хойш хаалттай байгаа юм.
 
Шинэ коронавирусийн халдвар нь хүнээс хүнд дамжиж байгаа. Харин амьтанд халдсан цөөн тохиолдол бүртгэгдсэн юм.
 
Жишээ нь Хонг Конгт өнгөрсөн сард гэрийн тэжээвэр нохой халдвар авсан нэг тохиолдол бүртгэгдэж байв.
 
Хонг Конгийн мэргэжилтнүүд муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтад эзнээсээ вирусийн халдвар авах боломжтой, харин амьтнаас хүнд дамжих боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ.
Эх сурвалж: AFP
Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусын халдвар авжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0