Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Их Британийн хатан хаан ард түмэндээ хандан үг хэллээ
4 жил өмнө   362
 “Их Британи коронавирусний эсрэг тэмцэлд ялах болно” гэж хатан хаан Элизавета ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдлээ. Хатан хаан гэртээ байх дүрмийг баримталж буй хүмүүст талархал илэрхийлээд, бусдадаа туслахад гар бие оролцож буй хүмүүсийг сайшаажээ. Түүнчлэн тэрбээр гол үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудад мөн талархаж буйгаа илэрхийлжээ.
 
Хатан хаан Виндсор цайзаас үг хэлэх үеэрээ, бид өмнө нь янз бүрийн сорилтуудтай тулгарч байсан боловч энэ нь тэдгээрээс өөр байгааг онцолжээ. “Бид энэ удаад дэлхийн бүх улс оронтой нийтлэг зорилгоор нэгдэж байна" гэж тэрбээр хэлжээ.
 
“Бид тэсвэр тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ дахин уулзах сайхан цаг ирэх болно. Бид дахин уулзах болно” гэж өдгөө 93 настай хатан хаан нэмж хэлжээ. Гэр бүлийнхнээсээ тусгаарлагдсан нь дэлхийн II дайны үеэр нүүлгэн шилжүүлэгдэж, хайртай хүмүүсээсээ хол байсан үеийг нь санагдуулж байгааг тэрбээр мөн ярьсан байна.
 
Хатан хаан Элизавета хаан ширээнд 68 жилийн өмнө заларснаасаа хойш ард түмэндээ хандан тав дахь удаагаа үг хэлж буй нь энэ бөгөөд тэрбээр 1991, 1997, 2002, 2012 онд тус тус үг хэлж байжээ. 
 
Э.Чимгээ
Их Британийн хатан хаан ард түмэндээ хандан үг хэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0