Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БНХАУ коронавирусыг ялан дийлсэнд зориулж хиймэл дагуул хөөргөнө
4 жил өмнө   402

БНХАУ ард иргэдийнхээ коронавирустэй хийсэн тэмцэлд зориулж, “Ухань” хэмээн нэрлэсэн хиймэл дагуулыг энэ сарын хоёрдугаар хагаст тойрог замд оруулна гэж "Жэньминь жибао" сонин мэдээлжээ.

 

Уг хиймэл дагуулыг хатуу түлшт "Куайжоу-1A" зөөгч пуужингийн тусламжтайгаар сансарт хөөргөх бөгөөд энэ нь хиймэл дагуулын шинэ хөтөлбөрийн эхлэл болох төлөвтэй гэж "Жэньминь жибао" мэдээлсэн байна.

 

БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуулууд, мөн сарыг судлах технологи бүтээн үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа юм. Тус улсын эрдэмтэд мөн солирууд, Ангараг гаргийг судлах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн гадаргууг энэ жилээс эрчимтэй судалж эхлэх ажээ.

Э.Чимгээ

БНХАУ коронавирусыг ялан дийлсэнд зориулж хиймэл дагуул хөөргөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0