Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ирландын ерөнхий сайд долоо хоногийн нэг өдөр эмчээр ажиллана
4 жил өмнө   421
Ирландын ерөнхий сайд Лео Варадкар долоо хоногийн нэг өдрийг эмчээр ажиллаж өнгөрүүлэх шийдвэр гаргажээ.
 
Өнгөрсөн сард Ирландын эрүүл мэндийн яам салбартаа ажиллахгүй байгаа эмч, мэргэжилтнүүдэд коронавирусийн тахлын эсрэг тэмцэлд нэгдэх уриалга гаргасан юм. Өөр ажил эрхэлж байсан, тэтгэвэртээ гарсан олон мянган эмч мэргэжилтэн засгийн газрынхаа уриалгыг хүлээн авч, ажиллахаар бүртгүүлжээ. Улс төрч болохоосоо өмнө эмчээр ажиллаж байсан Ирландын ерөнхий сайд тэдний нэгэн адил уриалгыг хүлээн авсан байна.
 
41 настай Варадкар өвчтөнтэй тулж ажиллахгүй, утсаар тусламж, зөвлөгөө өгөх ажилд томилогдож магадгүй байгааг “The Irish Times” сонин мэдээлжээ. Ирландын засгийн газрын хэвлэлийн алба ерөнхий сайдыгаа өөрийн мэдлэг, чадварт тохирсон ажилд томилогдон ажиллана гэж мэдэгдэж байв. Варадкарын аав, Энэтхэгийн цагаач Ашок хүний эмч байсан бол ээж Мириам нь сувилагч байсан юм. Варадкарын гэр бүлийн хүн нь зүрх судасны эмч юм байна.
 
Ирланд улс Европын орнуудаас түрүүлж, коронавирусийн тархалтыг хязгаарлах арга хэмжээ авсан хэдий ч өнөөдрийн байдлаар 5,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, 158 өвчтөн нас бараад байна.
 
Лео Варадкар 2017 онд төв үзэлтэй Fine Gael намын даргын суудалд сууж, дараа нь ерөнхий сайдаар томилогдсон юм.
Эх сурвалж: The Guardian
Ирландын ерөнхий сайд долоо хоногийн нэг өдөр эмчээр ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0