Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОХУ-ын иргэдийг гадаадаас татах нислэгийг сэргээжээ
4 жил өмнө   370
ОХУ-ын иргэдийг гадаадын орнуудаас авчрах нислэгийг сэргээсэн гэж коронавирусний халдварын тархалттай тэмцэх тус улсын Засгийн газрын зохицуулах зөвлөл мэдээлжээ.
 
ОХУ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан хоёрдугаар сараас эхлэн олон улсын нислэгүүдээ үе шаттайгаар хязгаарлаж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 27-нд захиалгат болон тогтмол нислэгүүдээ бүрэн зогсоосон юм.
 
ОХУ-ын иргэдийг бусад улсаас татах нислэгийг дөрөвдүгээр сарын 4-нд түр зогсоосны дараа төрийн үйлчилгээний цахим хуудсанд эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэд, тэдгээрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг цуглуулах асуулга тавьжээ. Оросын иргэдийг эх оронд нь авчрах нислэгийг даваа гараг гэхэд сэргээнэ гэж тус улсын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин өмнө нь мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Итар-ТАСС агентлаг
ОХУ-ын иргэдийг гадаадаас татах нислэгийг сэргээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0